ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ГЭР БҮЛ СУРГАЛТЫН ТӨВ 2018 ОНД

Нийслэлд шинээр гэр бүл болж буй залуу хос болон гэр бүл болох насны залуучуудын гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд зориулан явуулж буй гэр бүлийн сургалтанд нийт 6 дүүргийн 59 хос хамрагдсан. 

Албан байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж буй сургалтанд 630 иргэн, ЕБС-ийн 6 сургуулийн 249 сурагч, оюутан залууст зориулсан Гэр бүлийн боловсрол дээшлүүлэх сургалтанд 60 оюутан хамрагдсан бол өөрийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг 2 удаа тус тус зохион байгуулан ажилласан

2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ УГТАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Шинэ жилийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/1211 дүгээр захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн 50 м2 хүртэлх зам талбайн цэвэрлэгээг зохион байгуулж халтиргаа гулгааг арилган ажиллалаа. Гэрлэх ёслолын ордны зүгээс бусад байгууллага аж ахуйн нэгжүүдийг дээрх захирамжийн биелэлтийг ханган ажиллаж шинэ оноо цэвэр цэмцгэр угтахыг уриалж байна.


“Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа

"Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийн 8.7  "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх- Иргэд, ААН, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийг засаг, ёс суртахуун, хүмүүжлийн чанартай урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх” заалтын дагуу 2018 оны 12 р сарын  07 –нд БЗД-ийн 84-р дунд сургуулийн 11 ангийн 30 сурагчдад БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч дэслэгч н.Жаргалсайхантай хамтран "Хүчирхийллээс  урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион явуулсан. 



СБД-ИЙН 225-Р ЦЭЦЭРЛЭГИЙН АХЛАХ БҮЛГИЙН БАГАЧУУД ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОНТОЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.3 дахь хэсэгт тусгагдсан "Хүүхэд, залуучуудад үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, хувь хүний соёл, үндэсний өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн
төлөвшүүлнэ" зорилтын хүрээнд Гэрлэх ёслолын ордны санаачлагаар "Хурим" сэдэвт танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулж нийслэлийн харьяа цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
№4
2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн СБД-ийн 225-р цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 36 хүүхэд багачуудад Сургуульд орох бэлтгэлээ хэрхэн хийх вэ, Мэндлэх хүндлэх ёс сэдвээр Монгол ёсыг сурталчлан таниулсансургалт зохион байгуулсан.



МЭНДЛЭХ ХҮНДЛЭХ ЁС, СУРГУУЛЬД ОРОХ БЭЛТГЭЛЭЭ ХЭРХЭН ХИЙХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.3 дахь хэсэгт тусгагдсан "Хүүхэд, залуучуудад үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, хувь хүний соёл, үндэсний өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн
төлөвшүүлнэ" зорилтын хүрээнд Гэрлэх ёслолын ордны санаачлагаар "Хурим" сэдэвт танин мэдэхүйн үйл сургалтыг зохион байгуулж нийслэлийн харьяа цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
№3
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн СБД-ийн 225-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 32 хүүхдүүдэд Мэндлэх хүндлэх ёс, Сургуульд орох бэлтгэлээ хэрхэн хийх талаар сургалт зохион байгуулсан.