Бидний тухай

 Үйлчилгээний төрөл

"Залуу хосын хуримын ёслол” : Залуу хосын хуримын үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ёслолыг Их танхимд, гал голомт бадраах ёслолыг Бага танхимд болон Их өргөө гэрт тус тус зохион байгуулдаг.
 

"Алтан, мөнгөн, очир эрдэнийн хуримын ёслол” : Нийгэмд үлгэр жишээ болохуйц бат бэх гэр бүлүүд энэхүү алтан, мөнгөн, очир эрдэнийн хуримын ёслолуудыг хийдэг.  Гэр бүл болон хамтын амьдралаа эхлүүлээд  25-аас дээш жил болж буй гэр бүл мөнгөн хуримын ёслол, 40-өөс дээш жил болж буй гэр бүл алтан хуримын ёслол, 50-аас дээш жил болж буй гэр бүл очир эрдэнийн хуримын ёслолыг хийдэг билээ. Нийслэлийн гэрлэх ёслолын ордон эдгээр хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгуулж таны тардагдашгүй агшинг мөнхлөх болно. 

  
"Хурим зохион байгуулах явуулын үйлчилгээ” : Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд тулгуурлан энэхүү үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн билээ. Ёслол удирдагч, хуримын ерөөлч, морин хуурч, ёслолын ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй манай хамт олон таны хурим хийхээр товлосон газар тань очин төрийн ёслол, гал голомт бадраах ёслолыг удирдан зохион байгуулах болно. 


"Шинээр гэр бүл болж буй залуу хосуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт” : Энэхүү сургалт нь шинээр гэр бүл болж, гэр бүлээ батлуулж буй залуу хосуудад зориулсан сургалт бөгөөд манай байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг юм.  Шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнийг сурталчлан, гэр бүлийн хариуцлага, гэр бүлийн тогтвортой байдал зэрэг ойлголтуудыг өгч  бие биенээ харилцан хүндэтгэх , хэрхэн тогтвор суурьшилтай бат бэх гэр бүл үүсгэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилготой.
 

"Гэр бүлийн боловсрол олгох сургалт” : Нийгмийн хөгжлийн гол түлхүүр болох өрх айл, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор ЕБС-ын сурагчид болон албан байгууллагын ажилтан албан хаагчдад гэр бүлйин үнэ цэнэ, гэр бүлийн бат бэх харилцаа зэрэг нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн сэдвүүдээр сургалт зохион байгуулж нийгэмд гэр бүлийн сайн сайхан харилцааг сурталчилах. Мөн ЕБС-ын сургуулын сурагчдыг Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаатай танилцуулан, Монгол хуримын ёслолыг сурталчилах зорилготой.


"Дэлгүүр, Прокат” : Хуримын ёслолоо хийж буй хосуудын цаг зав, зардлыг хэмнэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагаанд шаардагдах зүйлс болох  сүйт бүсгүйн хуримын даашинз (шинэ загварын, өргөн сонголттой, боломжийн үнэтэй), Монгол дээл, гутал (түрээсийн үйлчилгээ), бэлэг дурсгалын зүйлс зэргийг өөрийн нэрийн дэлгүүр дээрээ худалдаалж байна.