Мэндчилгээ

 
Гэрлэх ёслолын ордны албан ёсны цахим хуудсаар зочилж буй таньд баярлалаа.

            Энэ цаг мөчид Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар 41 дэх жилтэйгээ золгож байна. 1976 онд байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийтдээ 36800 гаруй залуу хосын гал голомтыг бадрааж, хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгуулжээ.

            Бид үйлчилгээнийхээ нэр төрөл, цар хүрээг жил тутам өргөжүүлж очир-эрдэнийн, алтан болон мөнгөн хуримын ёслолыг зохион байгуулж, Гэр бүлийн амьдралын алтан агшин, торгон мөчийг дүрс бичлэг болон зургийн цомогт буулган хүргэж, явуулын хуримын үйлчилгээг үзүүлдэг.

            Нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүлийн боловсрол олгох сургалт зөвлөгөөг залуучууд, өсвөр насныханд тогтмол өгч байна.

            Гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдлыг дэмжин ажиллах, сурталчилах зорилгоор Нийслэлийн ойн баярын өдөр, Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Нийслэлийн иргэн”, "Дурсамж” зэрэг олны хүртээл болсон ажлаа тогтмолжуулсан.

            Монгол улсынхаа нэгэн сайхан гэр бүл байж, төрт ёсоо дээдэлж, түмэн олноо ивээж, үр хүүхэд, ахан дүүсээ энэрч явахын өлзийтэй сайн ерөөлийг дэвшүүлье. 

Хүндэтгэсэн:

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДНЫ ЗАХИРАЛ                                 С.ҮҮРИЙНТУЯА.