Танилцуулга

Нийслэлийн гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ
     Тус ордон нь Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын удирдлагын дор ОНӨААТҮГ-ын статустайгаар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим дээр ажиллаж, Нийслэлийн иргэдийн соёлын үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа билээ.  
Гэрлэх ёслолын ордон нь С.Үүрийнтуяа захиралаар удирдуулсан нийт 32 ажилтан албан хаагчидтай ОНӨААТҮГ бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн түвшинд явуулж байгаагийн зэрэгцээ өдөр тутмынхаа үйл ажиллагааныхаа үр дүнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнө хариуцаж, контрактаар хүлээсэн жил бүрийн нийгэм эдийн засгийн зорилтот түвшний биелэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт тайлагнан үйл ажиллагаагаа ажилтан албан хаагчдын хамтаар залуу хос болон хүмүүний амьдрал дахь алтан агшин, нандин дурсамж  дүүрэн мөчийг үлдээх хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг цаг алдалгүй чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, мэргэшсэн ажилсаг хамт олон болон ажилласаар байна.
     Өнгөрсөн он жилүүдэд тус ордон нь 36,800 гаруй залуу хосын гэр бүлийн хуримын ёслолыг зохион байгуулж, тэдгээрийн төрөл садан зочид төлөөлөгч гээд давтагдсан тоогоор гурван сая гаруй иргэдэд үйлчилж Монголын нийгэмд танигдсан хамт олон болж чадсан. 

 Үйлчилгээний төрөл

  • "Залуу хосын хуримын ёслол” : Залуу хосын хуримын үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ёслолыг Их танхимд, гал голомт бадраах ёслолыг Бага танхимд болон Их өргөө гэрт тус тус зохион байгуулдаг.
  • "Алтан, мөнгөн, очир эрдэнийн хуримын ёслол” :  Гэр бүл болон хамтын амьдралаа эхлүүлээд 25-аас дээш жил болж буй нийгэмд үлгэр жишээ болохуйц бат бэх гэр бүлийн мөнгөн, алтан, очир эрдэнийн хуримын ёслолуудыг ёслол төгөлдөр зохион байгуулдаг.   
  • "Хурим зохион байгуулах явуулын үйлчилгээ” : Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд тулгуурлан энэхүү үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн билээ. Ёслол удирдагч, хуримын ерөөлч, морин хуурч, ёслолын ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй манай хамт олон таны хурим хийхээр товлосон газар тань очин төрийн ёслол, гал голомт бадраах ёслолыг удирдан зохион байгуулах болно. 
  • "Шинээр гэр бүл болж буй залуу хосуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт” : Энэхүү сургалт нь шинээр гэр бүл болж, гэр бүлээ батлуулж буй залуу хосуудад зориулсан сургалт бөгөөд манай байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг юм.  Шинээр гэр бүл болж буй хосуудад гэр бүлийн үнэ цэнийг сурталчлан, гэр бүлийн хариуцлага, гэр бүлийн тогтвортой байдал зэрэг ойлголтуудыг өгч  бие биенээ харилцан хүндэтгэх , хэрхэн тогтвор суурьшилтай бат бэх гэр бүл үүсгэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилготой.
  • "Гэр бүлийн боловсрол олгох сургалт” : Нийгмийн хөгжлийн гол түлхүүр болох өрх айл, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор ЕБС-ын сурагчид болон албан байгууллагын ажилтан албан хаагчдад гэр бүлйин үнэ цэнэ, гэр бүлийн бат бэх харилцаа зэрэг нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн сэдвүүдээр сургалт зохион байгуулж нийгэмд гэр бүлийн сайн сайхан харилцааг сурталчилах. Мөн ЕБС-ын сургуулын сурагчдыг Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаатай танилцуулан, Монгол хуримын ёслолыг сурталчилах зорилготой.
  • "Дэлгүүр, Прокат” : Хуримын ёслолоо хийж буй хосуудын цаг зав, зардлыг хэмнэх зорилгоор хуримын ёслолын үйл ажиллагаанд шаардагдах зүйлс болох  сүйт бүсгүйн хуримын даашинз (шинэ загварын, өргөн сонголттой, боломжийн үнэтэй), Монгол дээл, гутал (түрээсийн үйлчилгээ), бэлэг дурсгалын зүйлс зэргийг өөрийн нэрийн дэлгүүр дээрээ худалдаалж байна.
Уламжлал болгон зохион байгуулагддаг гэр бүлийн нээлттэй өдөрлөгүүд
"Нийслэлийн иргэн” гэр бүлийн өдөрлөгийн зорилго: Нийслэлийн ойн баярын өдрийг тохиолдуулан уг өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд нь тодорхой эрхэлсэн ажилтай байгууллага хамт олондоо нэр хүндтэй нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд  өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа гэрлэх ёслолоо хийж байгаагүй гэр бүлийн баталгаатай 10-аас дээш жил тогтвортой хамт  амьдарсан, тухайн жилдээ байгууллага хамт олноо манлайлж тэргүүлсэн тогтвортой гэр бүлийг сонгон авч тэдгээр хосуудын хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг. Мөн тэрхүү мартагдашгүй агшинг буулгасан гэрэл зурагууд болон дурсгалын зүйлсээр урамшуулдаг.  


"Дурсамж” гэр бүлийн өдөрлөгийн зорилго: Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан уг өдөрлөгийг зохион байгуулдаг бөгөөд олон нийтэд гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдлыг суртачичилах зоилготой. Тус өдөрлөгт хуримын ёслолоо хийж байгаагүй ч гэрлэлтийн баталгаатай хамтын амьдралаа эхлүүлэн 5-20 жил тогтвортой ханилан амьдарч байгаа үлгэр жишээ гэр бүлийг хамруулан хуримын ёслолыг нь үнэ төлбөргүй ёслол төгөлдөр хйиж, хуримын дурсгалын зураг болон дурсгалын зүйлсээр урамшуулдаг билээ. 

 

Бид таны аз жаргалтай мөчийг мөнхөлнө