ЕРӨӨЛЧ, ЕРӨӨЛ СОНИРХОГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ТЭМЦЭЭНП УРЬЖ БАЙНА

Нийслэлийн Гэрлэх ёслолын ордон байгуулагдсаны 40 жилийн ойг угтаж "Ерөөлч, ерөөл сонирхогчдын” дунд зохион явуулах уралдааны удирдамж
Нэг. Уралдааны зорилго.
Монголын үндэсний уламжлалт оюуны биет бус соёлын өв болсон "Ерөөл магтаал”-ыг сэргээн хөгжүүлж, дэлгэрүүлэх, сурталчилах, өвлүүлэхийн тулд ерөөлч, ерөөл сонирхогчдын дунд монгол хуримынмартагдсан ерөөлийг сэргээх, мөн шинээр ерөөл зохиож буй болгох, ерөөл сонирхогчдыг бүртгэлжүүлэхэд уг уралдааны зорилго оршино.
Хоёр. Уралдаан явуулах журам.
а. Ерөөлчид нь "Алтан хурим”, "Мөнгөн хурим”,”Залуу хосын хурим” гэсэн сэдвээр ардын уламжлалт буюу өөрсдийн зохиосон ерөөлийг айлтгаж оролцоно.
б. Ерөөлчид нь 18-50 насны байх бөгөөд хүйс хамаарахгүй оролцоно.
в. Уралдаанд оролцох Ерөөлчдийг 4 сарын 25 наас эхлэн Гэрлэх ёслолын ордон дээр бүртгэнэ. \Оролцогчид иргэний үнэмлэх, 2 хувь цээж зурагтай ирэх.\
г. Оролцогчид өөрсдийн айлтгах уламжилж ирсэн ерөөл болон зохиосон ерөөлийг хэвлэмэл байдлаар уралдааны зохион байгуулах комисст ирүүлсэн байх.
д. Уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
1-р шат: "Алтан хурим”, "Мөнгөн хурим” "Залуу хос”-ын хуримын ерөөлийг ардын уламжлалт хэлбэрээр айлтгах. \2016.05.18\
2-р шат: "Алтан хурим”, "Мөнгөн хурим” "Залуу хос”-ын хуримын ерөөлийг шинээр өөрөө зохиож ерөөн айлтгах. \2016.05.19\
е. Уралдаан 2016 оны 5 дугаар сарын 18 ны өдөр 10 00 цагт Гэрлэх ёслолын ордны "Их өргөө” хүндэтгэлийн гэрт болно.
ё. Оролцогчид үндэсний хувцастай уралдаанд оролцох.
Гурав. Уралдаан шалгаруулах журам. 
а. Уралдааны болзолын дагуу өгөгдсөн ерөөлүүдийг утга агуулга сайтай, үг хэллэг тод, уран сайхнаар ерөөл айлдсан 3 оролцогчыг шалгаруулна. 
Үүнд: I-р байр нэг 1 000 000 төгрөг, өргөмжлөл 2-р байр нэг 700 000 төгрөг, өргөмжлөл 3-р байр нэг 500 000 төгрөг, өргөмжлөл Тусгай шагнал хоёр 100 000, төгрөг өргөмжлөл
б. Шалгарсан Ерөөлчдийг хэвлэл мэдээлэл радио телевизээр сурталчилж, мөн цагийн ажлын байраар хангана.
в. Уралдаанд шалгарсан оролцогчдыг 2016 оны 5 дугаар сарын 19 ны өдөр 11 40 цагт зарлаж шагнал гардуулна.