UBS ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН ҮЛГЭР ЖИШЭЭ ЗАЛУУ ХОСЫН ХУРИМЫН ЁСЛОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол зон олны гал голомтыг бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг, ёслол төгөлдөр удирдан зохион байгуулж мөнхөд дурсагдах нандин дурсамжыг үлдээх үндсэн зорилтынхоо хүрээнд "UBS" телевизийн Мөрөөдлийн гүүр нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж 5 хөөрхөн охины эцэг эх болсон Данзандаржаа, Амарзаяа нартаа гэнэтийн бэлэг барьж хуримын ёслолыг нь тус телевизийн студид зохион байгуулж Монголын залуу гэр бүлүүдийн төлөөлөл болсон өнөр өтгөн нэгэн гэр бүлийг дэмжиж ажиллалаа.
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Зочин таны сайхан ерөөлөөр
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай