АХМАД АЖИЛЛАГСАДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 25 жил болжээ. Гэрлэх ёслолын ордон энэ жилийн тухайд алтан үеийн ахмад буурлуудаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрөлх ордон дээрээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын захирал С.Үүрийнтуяа ахмадууддаа баярын мэнд хүргэн, 2017 онд хийж гүйцэтгэсэн олон ажил, хөтөлбөрүүдээ танилцуулж цаашид хийгдэх ажлын товчыг хүргэсэн.
Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад үеийнхэн талархаж буйгаа илэхрийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.
Ахмад, буурлууд ордны морин хуурч, ажилчдын ая, дуунд уяран, баясаж, сайхан дурсамжаар дүүрэн байлаа...