ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН 2018 ОНД

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд нийт 1367 хосын хуримын ёслолыг ёслол төгөлдөр удирдан зохион байгуулж, тэдгээрийн дагалдах зочид болох давхардсан тоогоор 50’000 орчим иргэдэд үйлчилсэн. Нийт зохион байгуулсан 1367 хуримын ёслолоос Залуу хосын хурим 1350, Очир-Эрдэнийн хурим -2, Алтан хурим -9. Мөнгөн хурим -6 –г тус тус зохион байгуулсан. Мөн үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу хүссэн газарт  зохион байгуулдаг  "Явуулын хуримын үйлчилгээ”- 15, Гадаад иргэдийн хуримын ёслол 43-г зохиог  байгуулсан.