ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ УГТАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн "Шинэ жилийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/1211 дүгээр захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн 50 м2 хүртэлх зам талбайн цэвэрлэгээг зохион байгуулж халтиргаа гулгааг арилган ажиллалаа. Гэрлэх ёслолын ордны зүгээс бусад байгууллага аж ахуйн нэгжүүдийг дээрх захирамжийн биелэлтийг ханган ажиллаж шинэ оноо цэвэр цэмцгэр угтахыг уриалж байна.