МЭНДЛЭХ ХҮНДЛЭХ ЁС, СУРГУУЛЬД ОРОХ БЭЛТГЭЛЭЭ ХЭРХЭН ХИЙХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.3 дахь хэсэгт тусгагдсан "Хүүхэд, залуучуудад үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, хувь хүний соёл, үндэсний өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн
төлөвшүүлнэ" зорилтын хүрээнд Гэрлэх ёслолын ордны санаачлагаар "Хурим" сэдэвт танин мэдэхүйн үйл сургалтыг зохион байгуулж нийслэлийн харьяа цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
№3
2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн СБД-ийн 225-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 32 хүүхдүүдэд Мэндлэх хүндлэх ёс, Сургуульд орох бэлтгэлээ хэрхэн хийх талаар сургалт зохион байгуулсан.