"ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ҮНДЭСНИЙ ЗАН ЗАНШИЛ, СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛЖ, ХУВЬ ХҮНИЙ СОЁЛ, ҮНДЭСНИЙ ӨВ УЛАМЖЛАЛ, ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭН ТӨЛӨВШҮҮЛНЭ"

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.3 дахь хэсэгт тусгагдсан "Хүүхэд, залуучуудад үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, хувь хүний соёл, үндэсний өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн
төлөвшүүлнэ" зорилтын хүрээнд Гэрлэх ёслолын ордны санаачлагаар "Хурим" сэдэвт танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулж нийслэлийн харьяа цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
№2
2018 оны 11 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн БГД-ийн 87-р цэцэрлэгийн холимог бүлгийн нийт 80 хүүхэд, СХД-ийн 220-р цэцэрлэгийн бага бүлгийн 13 хүүхдийг хүлээн авч Гэрлэх ёслолын ордонтой танилцуулан насын онцлогч тохируулан мэндлэх хүндлэх ёс, зөв сууж сурах Монгол ёсыг сурталчлан таниулсан.