БГД-ИЙН 87-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 120 ХҮҮХЭД ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОНТОЙ ТАНИЛЦУУ.ЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 4.3 дахь хэсэгт тусгагдсан "Хүүхэд, залуучуудад үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг сурталчлан таниулж, хувь хүний соёл, үндэсний өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн
төлөвшүүлнэ" зорилтын хүрээнд Гэрлэх ёслолын ордны санаачлагаар "Хурим" сэдэвт танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулж нийслэлийн харьяа цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
№1
2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн БГД-ийн 87-р цэцэрлэгийн н.Сосорбарам багштай бэлтгэл "а" бүлэг, н.Жаргал багштай бэлтгэл "б" бүлэг, дунд бүлгийн нийт 120 хүүхдийг хүлээн авч Гэрлэх ёслолын ордонтой танилцуулах сургалт зохион байгуулсан.