ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН ОНӨААТҮГ ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ НИЙТ 36 ЦАГДААГИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ХУРИМЫН ЁСЛОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ Төв аймаг дахь Цагдаагийн газартай хамтран ажиллаж нийт 36 цагдаагийн ажилтан, албан хаагчдын хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Төв аймаг дахь Цагдаагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 05 дугаар сарын 30-ны зуны эхэн сарын нар тэгширсэн "Идэр"-ийн барилдлагатай энэ сайхан өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг болон хамт олны санаачлагаар цагдаагийн ажилтан, албан хаагч залуу гэр бүлүүдийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 36 цагдаагийн албан хаагчийн хуримын ёслолыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Хосуудад хандан баяр хүргэхээр Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн тасгийн дарга Цагдаагийн хурандаа н.Долгорсүрэн хүрэлцэн ирсэн бол Цагдаагийн Сүлд чуулгын дуучин, Цагдаагийн дэд ахлагч н.Үржинханд ая дууны мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.