БАХАРХАЛТ ЭЭЖҮҮД ӨДӨРЛӨГ

НЗДаргын Тамгын газраас 2019 оныг "ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН ОНӨААТҮГазар нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2019 оны 03 дугаар сарын 09-ний Идэрийн барилдагатай билэгт сайн өдөр  6-аас дээш  хүүхэд төрүүлж өсгөн, хүмүүжүүлж үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өндөр хариуцлагатайгаар биелүүлж яваа "Алдарт эх”ийн 1, 2-р одонтой 36 хүртэлх насны 8-н ээжүүдийг дэмжин урамшуулах зорилгоор "Бахархалт ээжүүд” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийн зорилго нь Монгол улсынхаа хүн амын өсөлтөнд тодорхой хувь нэмрээ оруулж, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ирээдүйнхээ амьдралыг хамтдаа цогцлоож байгаа залуу гэр бүлийг дэмжиж, тэдний амьдралын түүхийн хуудсанд бага боловч аз жаргал, баярт мөч, дүүрэн дурсамж нэмэх гэсэн билээ. Энэхүү өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГазар санаачилсан бөгөөд Одонтой ээжүүд группийн админ болон гишүүд, дэмжигч нартай хамтран зохион байгуулж байна.  
Нийслэл хотынхоо төв цэгт орших хайрын ариун өргөөндөө алдарт залуухан ээжүүдийнхээ мөрөөдлийн хуримыг зохион байгуулах  болсондоо Гэрлэх ёслолын ордны хамт олон талархан байгаагаа уламжлахад таатай байна. 
 
Авсан хүний алга дүүрч
Өгсөн хүний зүрх дүүрдэг
Хуваалцсан жаргал улам дэлгэрэх болтугай ...
 
 
ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН ОНӨААТҮГ-ЫН 
ЗАХИРАЛ                                                     С.ҮҮРИЙНТУЯА