НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нийслэлээс 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жил болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 2017 оны 04 сарын 25 өдрийн 10:00-16:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр: 
1. Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлан танилцуулна. 
2. 2017 оны 05 болон 06 дугаар саруудын "Хуримын ёслолын захиалга"-ыг хүлээн авна.
3. Гэр бүлийн зөвлөгөө өгнө. /Гэрлэх ёслолын ордны Гэр бүлийн боловсрол олгох сургалтын төв/
3. Хуримын ёслолын үйл ажиллагааг иргэдэд сурталчилна. /Гэрэл зураг болон дүрс бичлэгээр/
4. Гэрэл зургийн үзэсгэлэн гарна. 
 5. Шинэ загварын хуримын даашинзны худалдаа үйлчилгээг зохион байгуулна. 
6. Хуримын ёслолд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа үйлчилгээ явагдана. 
7. Урлагийн тоглолт зохион байгуулагдана.
Мөн тус өдөрлөгт дараах байгууллагууд хамрагдана:
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг:
- Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
- Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 
Харьяа газрууд:
- Монголын Хүүхдийн ордон
- Монголын Хүүхдийн урлан бүтээх төв 
- Гэрлэх ёслолын ордон
- Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор 
- Хүүхдийн зуслангууд 
- Хүүхдийн халамж, асрамжийн байгууллагууд
Дүүрэг:
- Нийслэлийн 9-н дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсүүд
Та бүхнийг урьж байна. 
Холбоо барих утас: 11 320515, 88123939, 99778905