СИСИ ЗАГВАРАРЫН ХУРИМЫН ДААШИНЗ

Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд зохион байгуулагддаг хуримын ёслолын үйлчилгээ

    • "Залуу хосын хуримын ёслол” : Залуу хосын хуримын үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ёслолыг Их танхимд, гал голомт бадраах ёслолыг Бага танхимд болон Их өргөө гэрт тус тус зохион байгуулдаг.

 
"Алтан, мөнгөн, очир эрдэнийн хуримын ёслол” :  Гэр бүл болон хамтын амьдралаа эхлүүлээд 25-аас дээш жил болж буй нийгэмд үлгэр жишээ болохуйц бат бэх гэр бүлийн мөнгөн, алтан, очир эрдэнийн хуримын ёслолуудыг ёслол төгөлдөр зохион байгуулдаг.  
 

Очир-Эрдэнийн буюу Алмаазан хуримын ёслол : Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 60 жил болж буй нийгэмд үлгэр дууриалал болох бат бөх гэр бүл энэхүү хүндэтгэлийн хуримын ёслолыг хийдэг.
 

 

Алтан хуримын ёслол : Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 50 жил болж буй бат бөх гэр бүл энэхүү хүндэтгэлийн хуримын ёслолыг хийдэг.
  

Мөнгөн хуримын ёслол: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 25 жил болж буй нийгэмд үлгэр дууриалал болсон бат бөх гэр бүл энэхүү хүндэтгэлийн хуримын ёслолыг хийдэг.

 

Бид таны аз жаргалтай мөчийг мөнхөлнө