Зохион Байгуулах Үйлчилгээ
Нэгдүгээр хэсэг:
1. Ёслолын өдөр хос, 2 бэргэн захиалсан цагаасаа 30 - 40 минутын өмнө ирж ёслолын бэлтгэлээ хангана.
2. Хос бэлтгэлээ хангасны дараа гэрлэх ёслолын ордны ажилтан ёслолын үйл ажиллагааны дарааллын талаар тайлбарлан зөвлөгөө өгнө.
3. Ёслолын үйл ажиллагаа эхлэхийн өмнө гол шатны өмнө хос, 2 бэргэн гэр бүлийн хамт байрлан зогсооно.
4. Хөгжмийн аяаар хаалга нээгдэхэд хос гэр бүл болон зочдын хамт ёслолын их танхимд байрлан зогсоно.
5. Ёслолын үйл ажиллагааг ёслол удирдагч нээн үг хэлнэ.
6. Хууль ёсны асуулт асууна.
7. Гэрлэх ёслолын бүртгэлд хос болон бэргэд гарын үсэг зурна.
8. Хос харилцан бөгжөө солилцоно.
9. Хос бие биедээ хүндэтгэл үзүүлнэ.
10. Гэрлэх ёслолын ордонд ёслолоо ёслол төгөлдөр тэмдэглэсний батламж, дурсгалын зүйл гардан авах.
11. Ёслолын их танхимд хос, хос - хүүхдийн хамт дурсгалын зураг авахуулах.
Хоёр дугаар хэсэг:
1. Ерөөлч нээлтийн үг хэлнэ
2. Бэр бэлгэдлийн гал бадраана.
3. Хүүгийн аав болон тухайн гэр бүлийн хүндтэй хүн хосдоо хандаж баярын үг хэлнэ.
4. Ирсэн зочид болон хосд хандаж гэрлэх ёслолын ордоны ерөөлч ерөөл айлдана. /энэ үед зочдод ааруул сүү идээний дээж барина./
Гуравдугаар хэсэг:
1. Их хаалганы өмнө хос - аав ээжийн хамт, хос - хоёр бэргэнтэй, хос – хүүхдүүдийн хамт дурсгалын зураг авахуулах.
2. Гол шатан дээр ирсэн зочдын хамт дурсгалын зураг авахуулах.
3. Хос, хоёр талын аав ээж, хүүхдүүд, хоёр талын зочдын хамт дурсгалын зураг авахуулсанаар ёслолын үйл ажиллагаа 40-50 минутын хугацаанд үргэлжлэн дуусна.
Нэмэлт үйлчилгээ:
1. Их Өргөө гэр/хуримын ёслол, найр зохион байгуулна/
2. Хуримын хувцасны худалдаа
3. Хуримын хувцас, гэрчийн даашинз түрээсийн үйлчилгээ/Үндэсний хувцас болон орчин үеийн хуримын даашинз, хослол/
4. Бүх төрлийн гоёл, чимэглэл
5. Зочид угтах үйлчилгээ /тусгай танхимд/
6. Багц 1 / халуун хүйтэн уух зүйлс, жимс, жигнэмэг, оргилуун дарс /
7. Багц 2 / халуун хүйтэн уух зүйлс, жимс, жигнэмэг, халуун хүйтэн зууш, оргилуун дарс /