Зохион Байгуулах Үйлчилгээ

Есөн эрдэнийн хурим

Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2024 оноос эхлэн “Есөн эрдэнийн хурим” буюу хуримын тэмдэглэлт ойн өдрийн гэрлэх ёслолын үйл ажиллагаааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

Очир-Эрдэнийн буюу Алмаазан хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн, гэр бүл болоод 60 ба түүнээс дээш жил ханилж, насны буян хураасан, нэн ховор хувь заяаг хотлоороо хүндэтгэн дээдэлж энэхүү хуримын ёслолыг ёслон тэмдэглэдэг.

Алтан хурим - Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 50 ба түүнээс дээш жил ханилан гэр бүлийн ариун журмыг чин үнэнчээр сахисан настан буурлуудыг үр хүүхэд, ах дүүс, айл хотолоороо хүндэтгэн хийдэг өргөн дэлгэр хурим юм. Энэ хуримыг өрх гэрийн хамгийн дээд баяр болгон тэмдэглэдэг.

Оюу эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 45 ба түүнээс дээш жил ханилан гэр бүлийн ариун журмыг чин үнэнчээр сахисан настан буурлуудыг үр хүүхэд, ах дүүсээрээ хийдэг хурим юм.

Зэс эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 40 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахисан нас тогтсон хосуудын хийх хуримын ёслол.

Шүр эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 35 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахисан төвшин сайхан хосуудын хийх хуримын ёслол.

Сувд-Эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 30 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахисан аз жаргалаа бялхааж байгаа хосуудын хийх хуримын ёслол.

Мөнгөн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 25 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахисан идэр насны хосуудын хийх хуримын ёслол.

Номин-Эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 20 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахин хайр сэтгэлдээ умбан байгаа ид насны хосуудын хийх хуримын ёслол.

Тана-Эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 15 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахин хайр сэтгэлдээ умбан байгаа хосуудын хийх хуримын ёслол

Ган-Эрдэнийн хурим: Хамтын амьдралаа эхлүүлэн гэр бүл болоод 10 ба түүнээс дээш жил ханилж, гэр бүлийн ариун журмыг сахин хайр сэтгэлдээ умбан байгаа хосуудын хийх хуримын ёслол.


Бид хүн төрөлхтний соёлд Монгол өв соёлыг дэлгэрүүлнэ

Хаяг
УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, П.Гэндэнгийн гудамж
Утас
(+976)11320515

© 2024 Хуримын ордон ХХК, Бүх эрх хуулиар хамгаалагдсан