1/3

Тэндчилгээ

Гэрлэх ёслолын ордны албан ёсны цахим хуудсаар зочилж буй таньд баярлалаа.

Их Эзэн хааны түүхийн шастир Монголын нууц товчоонд “Монголын жаргалан хуримлах буй за” хэмээн тэмдэглэсэн түүхтэй. Монголчууд бидний эрхэмлэн дээдлэж жарган оршихын үндэс нь гэр бүл болохыг тодорхой өгүүлжээ. Төр оршихийн үндэс өрх бүтэн байхаас үүдэлтэй. Тэрхүү үндэс суурийг 48 жилийн туршид бэхлэн буй Гэрлэх ёслолын ордон олон мянган айлын голомтыг бадрааж, амьдралыг холбож, ёст гэр бүлийн мартагдашгүй дурсамж, салшгүй сэтгэлийн гагнаас болсоор ирснийг сэтгэл бахдам тэмдэглэе.


Монголчуудын хуримлах ёсон яндашгүй баялаг, гүн утга, чин хүндэтгэлтэй олон зан үйлтэй. Бид үйл ажиллагаагаа утга төгөлдөр, уламжлал, шинэчлэлээ хослуулсан, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээсэнд холбож олон шинэ зүйлээр баяжуулан хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Цаг хугацаа, орон зайгаас хамаарч цахимаар ёслол үйлдэх, Очир эрдэнэ, Есөн эрдэнийн хурим, Хайрын амлалт, Аз жаргалтай гэр бүл, Хос багана зэрэг олон арга хэмжээг санаачилан цар хүрээгээ тэлж, утга агуулгаа баяжуулж, ёс хүндэтгэлээ өвлүүлэхийг хичээж байна.


Монгол хүн бүрийн нандин дурсамж, хайрын илэрхийлэл, ханийн жаргал, хамтдаа амьдарч буйн бахархал нь байж өрх гэрээ хүндэлж, үр хүүхдээ өсгөж, өргөн олноо дээдэлж, төр ёсоо эрхэмлэж явах хүндэтгэлийн цагаан өргөө байхын тулд бид бүхэн хичээн ажиллаж байна.


Эрхэм хүндэт та бүхэндээ эрийн ёс, гэрийн ёс, төрийн ёс бат бэх байж Монгол айл өрх бүрийн голомт ариун, хайр дүүрэн, хүндлэл агуу байхын өлзийтэй ерөөл өргөе.


Хүндэтгэсэн:
ЗАХИРАЛ М.УЯНГА

Тэдээ Тэдээлэл

Түгээмэл Асуултууд

Албан ёсоор хосууд гэрлэлтээ бүртгүүлсэн байх шаардлагатай. /Эх хувиар болон Е-монголиараас файлаар байж болно/

Та хуримын ёслол хийх өдөр, цагийг сонгон товлосон байх.

Ажлын өдөр ажлын цагаар /6/1ээс – 8/31 хооронд 07:00-16:00 цаг, 9/1 – 5/31 хооронд 08:-17:00 цаг /- 1 690 000₮,

Амралтын өдөр болон ажлын өдрийн морь цагт, ажлын бус цагаар - 1 890 000₮

Нийтээр амрах баярын өдөр, дангаараа Дашнямтай, Балжиннямтай билэгт сайн өдөр 2 200 000₮,

Намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны Балжинням Дашням давхацсан өдөр 2 500 000₮,

Явуулын хуримын үйлчилгээ, онлайн хуримын ёслолын үйлчилгээ - 2 500 000₮

Оны эхний ажлын өдрөөс эхлэн бүтэн жилийн захиалга авч байна.

Ёслол удирдагч

Ерөөлч, магтаалч, морин хуурч

Дүрс бичлэг, флашин дээр буулгах

Нэрийн зургийн цомог

30х40 хэмжээтэй жаазтай зураг - 1ш

Машины чимэглэл

Ёслолд ирсэн зочдод идээний дээж /ааруул, сүү/

Бэлэг дурсгал

Ган эрдэний хурим /10 жил/

Танан эрдэний хурим /15 жил/

Номин эрдэний хурим /20 жил/

Мөнгөн эрдэний хурим /25 жил/

Сувдан эрдэний хурим /30 жил/

Шүр эрдэний хурим /35 жил/

Оюу эрдэний хурим /40 жил/

Зэс эрдэний хурим /45 жил/

Алтан эрдэний хурим /50 жил/

Очир эрдэний хурим /55 жил/

Ёслолын өдөр 2 хос, 2 бэргэн захиалсан цагаасаа 30 - 40 минутын өмнө ирж ёслолын бэлтгэлээ хангана.

Хүргэн бэрийн тал нийтдээ 40 - өөс илүүгүй зочидтой ирсэн байна. Энэ нь ёслолын болон зочлолын танхимын багтаамж бусад зүйлстэй холбоотой.

Ёслол хийх өдрөөс 2 - 3 хоногийн өмнө /ажлын өдөр, ажлын цагаар/ үнийн дүн орсон машины чимэглэлээ ирж авах!

Зогсоолд 3 машин үнэ төлбөргүй, бусад машин 1 цагийн 1000төгрөг


Бид хүн төрөлхтний соёлд Монгол өв соёлыг дэлгэрүүлнэ

Хаяг
УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, П.Гэндэнгийн гудамж
Утас
(+976)11320515

© 2024 Хуримын ордон ХХК, Бүх эрх хуулиар хамгаалагдсан